Удирдлагын баг
Компанийн алсын хараа
To be the most client-centric company in Mongolia
Компанийн эрхэм зорилго
Таны Дижитал Аяллын Итгэлт Түнш Trusted partner for your digital journey
Компанийн үнэт зүйлс
ӨӨДРӨГ ХАНДЛАГА • Эерэг хандлага • Шударга, хариуцлагатай • Урьтах хандлага
ӨРНҮҮН ЭРМЭЛЗЭЛ • Эрч хүч, хурд, бүтээмж • Тасралтгүй сайжруулалт • Харилцагчийнхаа амжилтанд төвлөрсөн
ӨНДӨР ЧАДВАР • Мэргэшсэн • Мэдлэг, ур чадвар • Бизнесийн туршлага
Нэмэлт мэдээлэл
Ай Ти Зон компани нь компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээг бүх түвшний хэрэглэгчдэд хүргэх зорилгоор 1997 онд М-Си-Эс Электроникс нэртэйгээр М-Си-Эс Группийн салбар компани болон байгуулагдсан. Тус компани нь менежментийн хувьчлалын үр дүнд 2013 оны 5-р сарын 1-ний өдрөөс М-Си-Эс Группийн бүрэлдэхүүнээс албан ёсоор гарч, Ай Ти Зон нэрээр бие даан үйл ажиллагаагаа явуулж байна. Бид “Таны дижитал аяллын итгэлт түнш” байна гэсэн эрхэм зорилготойгоор “Энтерпрайз, Тоног төхөөрөмж”, “Кибер аюулгүй байдлын Шийдэл, Үйлчилгээ”, “Биет Хамгаалалтын Шийдэл” гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ба 2021 оноос эхлэн “Мэдээллийн технологийн онлайн худалдааны платформ”-оор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Ай Ти Зон компани нь нийт 100 гаруй ажилтантай бөгөөд тэдний 60 хувь нь мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд, үүнээс 40% нь дэлхийн нэр хүндтэй Dell EMC, Canon, Cisco, Fortinet, Axis, Milestone зэрэг компаниудын албан ёсны батламжтай инженерүүд байдаг. Бид технологийн дэвшилтэй хөл нийлсэн инженерүүдийнхээ ур чадварыг тогтмол хөгжүүлэхэд зориулж жил бүр 250 сая гаруй төгрөгийг мэргэжлийн сургалтад зарцуулдаг.