image
image
Nissan

19 дагагчтай

3.8
Бидний тухай
Яагаад бид гэж?
Компанийн алсын хараа

Чанарыг эрхэмлэж Инновацыг жолоодно

Компанийн эрхэм зорилго

Моннисчууд бид нийт ард түмнийхээ хамтын хүсэл эрмэлзлэлийг нэн тэргүүнд тавьж, дэлхийн шилдэг технологи, мэдлэг туршлагыг эх орондоо нутагшуулж, үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад манлайлан оролцож, харилцагч, үйлчлүүлэгч, хамт олныхоо амьдралд үнэ цэн нэмнэ

Компанийн үнэт зүйлс
  • Ажилтан
  • Харилцагч
  • Брэнд
Нэмэлт мэдээлэл
Бид Ниссан брэндийн шинэ загварын автомашиныг Монголын хэрэглэгчиддээ цаг алдалгүйгээр хүргэдэгээс гадна автомашины борлуулалтын дараах үйлчилгээ болох Ниссан оргинал сэлбэгийн худалдаа, баталгаат засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Ниссан автомашин нь загварынхаа онцлог, ялгаанаас шалтгаалж улс орон бүрт харилцан адилгүй өөр загварууд үйлдвэрлэгддэг билээ. Манай компанийн хувьд Япон, АНУ, Энэтхэг, Англи, Тайланд улсад байрлах Ниссаны үйлдвэрүүдээс 20 гаруй загварын Ниссан брэндийн автомашиныг захиалан импортолдог. Бид 2006 онд Сүхбаатар дүүрэгт Ниссаны олон улсын стандартын дагуу Монгол Улсад анхны автомашины үзүүлэнгийн танхим, засвар үйлчилгээний төвийг барьж ашиглалтанд оруулснаас хойш компанийн үйл ажиллагаагаа тэлж, хэрэглэгчиддээ ойр байх зорилгоор 2012 онд Эрдэнэт хотод Ниссан засвар үйлчилгээний салбарыг, 2013 онд Баянзүрх дүүрэгт Ниссан засвар үйлчилгээний Амгалан салбарыг тус тус нээгээд байна.