image
image
Transwest Mongolia

66 дагагчтай

5
Бидний тухай
Яагаад бид гэж?

Трансвест Монголиа ХХК нь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх, эд ангийг дахин сэргээн засварлах, төлөвлөгөөт засвар үйлчилгээгээр бүрэн хангах хүчин чадал бүхий Комацу брендийн  Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм. 

 

Манай компани нь Японы Сүмитомо Корпорацийн хөрөнгө оруулалттай, Канадын Эс-Эм-Эс Экьюпмент компанийн охин компани юм.

Компанийн алсын хараа

Хэрэглэгчиддээ шилдэг тоног төхөөрөмж, сонгодог шийдлүүдийг санал болгогч тэргүүний компани байна.

Компанийн эрхэм зорилго

Манай хамт олон нэн түрүүнд харилцагчдынхаа ажлын бүтээмж, гүйцэтгэлийн чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн, баталгаат засвар үйлчилгээг санал болгохын зэрэгцээ хэрэглэгч нэг бүрийн үйл ажиллагааны онцлогт нийцэх өвөрмөц шийдлүүдийг нийлүүлэхэд онцгойлон анхаарч, салбартаа жишиг компани байхыг зорилт болгон ажиллаж байна.

Компанийн үнэт зүйлс
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА: Бид “Аюулгүй байдал бол, Аз биш Сонголт” гэдэг зарчмаар ажиллагдаг. ШУДАРГА БАЙДАЛ: Бид ажилчид, үйлчлүүлэгчид болон нийлүүлэгчиддээ шударгаар ханддаг. ХҮНДЭТГЭЛ: Бид бүх нийтийн үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэдэг. АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ: Бид ажилтан, албан хаагчдаа өөрсдийн мэдлэг чадвар, хүч чадлаа дайчлан хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ханган ажиллахыг дэмждэг. УРАМШУУЛАЛ: Бид ажилчдынхаа хувийн идэвх санаачилга, амжилтыг байнга урамшуулан дэмжиж байдаг. АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ: Бид албан хаагчдынхаа ажил болон амьдралын хэв маягт тогтвортой, тэнцвэрт байдлыг бий болгохыг эрхэмлэдэг. НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА: Бид ажиллаж, амьдарч байгаа нийгмийнхээ өмнө өндөр хариуцлага хүлээх бөгөөд ажилчдынхаа нийгмийн идэвх оролцоог байнга дэмждэг. ХАНДЛАГА: Өөрсдийн үнэт зүйлийн дагуу эрч хүчтэй, өөдрөг үзлийг баримтлан цаашдын ажил хэрэгтээ бүх чадлаа дайчлан ажиллана.
Нэмэлт мэдээлэл
  • Ажлын байрны таатай орчин
  • Өрсөлдөхүйц цалин, гүйцэтгэлийн урамшуулал
  • Ажилтан болон гэр бүлийн гишүүдийн хувийн эрүүл мэндийн даатгал
  • Ажилчдын унаа, өдрийн хоол
  • Ажлын цагийн хуваарь: Даваа-Баасан 07:30-16:00
  • 10 өдөр хүртэлх цалинтай чөлөө
  • 100% гадны хөрөнгө оруулалттай, Олон талт соёл
  • Олон улсын стандартаар 2 удаа итгэмжлэгдсэн "Ажиллахад таатай байгууллага"