image
image
Dentsu Data Artist Mongol

2 дагагчтай

3.7
Бидний тухай
Яагаад бид гэж?
Видео
Ажлын зар

Манай компани 2018 онд Япон улсын Дата Артист компанийн монгол дахь салбар компани болж байгуулагдсан. Дата Артистын хувьд дата анализ, хиймэл оюун ухааны чиглэлээр технологийн болон зөвлөх үйлчилгээ,үзүүлдэг компани бөгөөд 2018 оноос дэлхийн топ 5 маркетингийн компанийн нэг болох Дэнцү группын охин компани болсон. Бидний хувьд толгой компаниас төслүүд авч технологийн талын гүйцэтгэлийг хийдэг. Манай үйл ажиллагааны томоохон хэсэг нь AI-ийн хэрэглээг үйлчлүүлэгчдэд хүргэх, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн систем хөгжүүлэлт хийх юм.

Удирдлагын баг
Компанийн алсын хараа

Dentsu Data Artist Mongol компанид ажиллаж байгаа монгол залуусын хувьд, багаар ажиллаж хамт хѳгжье, гадаад зах зээл дээр үнэлэгдэх технологийн шийдлийг гаргаж чаддаг болъё гэсэн хүсэл зорилготойгоор нэгдсэн хамт олон.

Компанийн эрхэм зорилго

Data Artist компани 2018 онд гол үйлчлүүлэгч болох Dentsu группын охин компани болсон ба, толгой компаний хѳрѳнгѳ оруулалтаар AI хѳгжүүлэлтийн гол цөм болгож Dentsu Data Artist Mongol компанийг Улаанбаатар хотод байгуулсан.

Компанийн үнэт зүйлс
Одоогоор манай компанид 100 орчим залуус ажиллаж байна. Тэдний дийлэнх олонхийг нь computer science болон байгалийн ухааны чиглэлээр суралцсан инженерүүд эзлэх ба үлдсэн хэсгийг бизнес, нийгмийн ухаанаар суралцсан менежментийн албаны залуус бүрдүүлнэ. "Үргэлж өндөр үнэ цэнийг бүтээнэ" уриа доор компани нь ажилчиддаа өндөр үнэ цэнийг бүтээж, ажилчид нь компаниа улам сайжруулж, хүчирхэгжүүлэх соёлтойгоор ажиллаж байна.
Нэмэлт мэдээлэл

ДДАМ-ынзарим давуу талаас дурдвал:

  • Тогтмол сүүлийн үеийн технологи, хэрэглэгдэхүүнтэй ажиллах.
  • Төслөөс хамаарч инженерчлэлийн олон талын мэдлэг, чадвар шинээр олж авах боломжтой
  • Мэдлэг хуваалцах, тогтмол өсөн хөгжих сэтгэхүйг чухалчилдаг голчлон инженерүүдээс бүрдэх залуу хамт олон
  • Ажлын тохилог орчин, Улаанбаатарын хамгийн таатайоффис-д ажиллана.