image
image
Интерактив

69 дагагчтай

Бидний тухай
Үнэлгээ
Байгуулагдсан он 1996
Ажилтны тоо 51-200
Утасны дугаар 70008282
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил Монгол улс, Улаанбаатар хот, Хан-уул, 20-р хороо Мишээл сити, Мишээл лайф стайл тауэр, 2-р оффис, 11 давхар; Хан-Уул; Улаанбаатар; Монгол (Mongolia)
Веб сайт https://interactive.mn/hr
Үйл ажиллагааны салбар
Мэдээлэл технологи
Компанийн тухай

12:27 PM

Интерактив компани нь анх 1996 онд байгуулагдаж, программ хангамж боловсруулах, мэдээллийн системийнцогц шийдлийг зах зээлд нийлүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө төр, олон нийт, бизнесийн салбарт өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ танигдаж чадсан, Монголын мэдээллийн технологийн шилдэг компаниудын нэг болон хөгжиж байна.

 

Зах зээлд танигдсан мэдээлэл технологийн 26 жилийн түүхтэй компанид өрсөлдөхүйц цалин, өсөн дэвших боломж, найрсаг хамт олон таныг хүлээж байна.

Компанийн алсын хараа

Цахим засгийн болон цахим бизнесийн шийдлийг дэлхийн түвшинд боловсруулна.

Компанийн эрхэм зорилго

Үргэлж шинийг эрэлхийлж, чанарыг эрхэмлэн, харилцагчдынхаа бүтээмжийг дээшлүүлж, зорилгодоо хүрэхэд нь тусална.

Компанийн үнэт зүйлс
Veritech ERP платформ нь аливаа байгууллагын үйл ажиллагаанд маш олон давуу тал, боломжууд болон технологи дээр суурилсан инноваци нэвтрүүлэх боломжуудыг бий болгоно. Бусад ижил төрлийн системүүдийн онцлог, давуу талуудаас...
Нэмэлт мэдээлэл

Интерактив компани нь бизнесийн байгууллагууд болон Засгийн газрын дижитал шилжилтийг дэмжих чиглэлээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлдэг бөгөөд Монголын томоохон бизнесийн байгууллагууд болох Хаан банк, Голомт банк, Хас банк, Юнител, Мобиком, Тэсо, И-март,  Некст групп зэрэг олон зуун компаниудад Veritech ERP хэмээх цогц шийдлийг хөгжүүлэн, нэвтрүүлдэг билээ.

Энэ онд Veritech Cloud буюу жижиг дунд бизнесүүдэд зориулсан томоохон шийдлийг клоуд үйлчилгээ байдлаар зах зээлд танилцуулах гэж байна.

 

Хэрэв та дээрх томоохон шийдлүүдийн хөгжүүлэлтийн багт нэгдэж, том хэмжээний мэдээллийн систем боловсруулах арга зүйд суралцан, өөрийгөө хөгжүүлж, тав тухтай оффист, эерэг уур амьсгалтай бүтээлч хамт олонтой нэг баг болж ажиллахын зэрэгцээ өрсөлдөхүйц цалин хөлс, бонус урамшууллын таатай нөхцөлд ажиллахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.