"Саммит компьютер технологи" ХХК нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд мэдээлэл технологи, дижитал тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээний зах зээл дээр тасралтгүй 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж, салбарынхаа тэргүүлэгч компаниудын нэг болсон байна.
Бизнесийн үндсэн чиглэлүүд
- Компьютер, мэдээлэл технологийн тоног төхөөрөмжийн худалдаа үйлчилгээ
- Сүлжээ, Хяналтын камер болон хамгаалалтын системийн суурилуулалт, холболт
- Байгууллагын харилцагчдад зориулсан МТ тоног төхөөрөмж нийлүүлэх, систем интеграцчлал, төсөл хэрэгжүүлэлт
Компанийн алсын хараа
Мэдээллийн технологийн хөгжил, чиг хандлагыг Монголдоо түүчээлэгч хамт олон байна.
Компанийн эрхэм зорилго
Бид үйлчлүүлэгчийнхээ байнгын түнш нь байж шинэлэг хэрэгцээнд нь тохирсон, чанартай барааг цогцоор нь хурдтай хангаж, сэтгэл ханамжийг өндөрт байлгасан салбартаа тэргүүлэгч хамт олон байна.