Артизан-н бусад зарууд
Нягтлан бодогч
2,100,000₮ - 2,500,000₮
Бүтэн цагийн
Дунд шатны ажилтан

Улаанбаатар, 

Хан-Уул

1 жилийн өмнө
Хийж гүйцэтгэх үүрэг

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • Төв үйлдвэрийн бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний тайлан тооцоо гаргах 
  • Цехүүдийн үйлдвэрлэлийн тооцоо, тайлан 
  • Бараа материалын сар бүрийн тооллого, тооцоо 
  • Хариуцсан няравын ажилд хяналт тавих, удирдлагаар хангаж ажиллах

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Нягтлан бодох бүртгэлийн Бакалавр зэрэгтэй
  • Шинэ төгсөгч таныг сургаж авах боломжтой
  • Санхүү бүртгэлийн программ дээр ажиллах чадвартай
  • Бүтээлч сэтгэлгээтэй, өөриймсөг хандлагатай
  • Нягтлан бодогчийн ёс зүйг баримтлан ажиллах
  • Компани, хувь хүний нууцыг чандлан хадгалах, задруулахгүй байх

Нэмэлт мэдээлэл

Таны туршлага, ур чадвараас хамааран цалин хөлсийг тохиролцох боломжтой.

Утас: 95100594

Шаардлага

Ажлын туршлага

Нягтлан бодох бүртгэлийн -н чиглэлээр 1-с дээш жил ажилласан туршлагатай.

Боловсрол

Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн -н чиглэлээр Бакалавр зэрэгтэй.

Ур чадвар

Санхүүгийн программ дээр ажиллаж байсан туршлагатай
Компанийн мэдээлэл
Дэлгэрэнгүй
"АРТИЗАН" ХХК нь хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ба бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартыг ханган ажиллаж хэрэглэгч та бүхэнд өдөр бүр шинэхэн бүтээгдэхүүнээр үйлчлэхдээ таатай байна. Бид 2016 онд Солонгосын CJ Foodville корпорациас TOUS Les JOURS бейкэрийн сүлжээг Монголд нэвтрүүлж, хөгжүүлэх эрхийг аван дэлхийн стандартад нийцсэн Европ бейкерийн амт чанарыг эх орондоо нэвтрүүлэхээр манай хамт олон хичээн ажиллаж байна. TOUS les JOURS нь францаар “Өдөр бүр” гэсэн утгатай ба мастер нарийн боовчны гараар урласан Европ бейкэрийг үйлчлүүлэгчиддээ ӨГЛӨӨ бүр шинээр үйлдвэрлэн санал болгодог. Тус брэнд нь Америк, Азийн орнуудад 1600 гаруй салбартай дэлхийн хамгийн том хоёр бейкэрийн сүлжээний нэг юм. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод Хүүхдийн 100 төв салбар, Шангри Ла молл, Хүннү молл, УИД, Наадам худалдааны төв, Зайсан Стар молл, Зайсан Гэрэлт хотхон, Ривер гарден хотхон, И-март Хан-Уул, Сэнтрал Тауэр, Төв номын сан хойд талд Чандмань төв, Зайсан Хүннү 2222 хороолол зэрэг үйлчилгээний 12 салбартай.