Mobicom-н бусад зарууд
СТРАТЕГИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН
3,500,000₮ - 4,000,000₮
Бүтэн цагийн
Ахлах шатны ажилтан

Улаанбаатар, 

Сүхбаатар

1 өдрийн өмнө
Хийж гүйцэтгэх үүрэг

Корпорацийн урт болон дунд хугацааны стратегитэй уялдсан шинэ бизнесүүдийн боломжуудыг судлах, хөгжүүлэх удирдлагын баг болон бусад оролцогч талуудыг тогтмол мэдээллээр хангах, оролцогч талуудыг удирдан зохион байгуулах, бүтээгдэхүүн болон бизнесийг зах зээлд амжилттай нэвтрүүлэхэд манлайлан ажиллах.

  • Компанийн стратегийн чиглэлийг тодорхойлох, боловсруулах, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах;
  • Зах зээлийн чиг хандлага, технологийн өөрчлөлт, өрсөлдөөний хүчин зүйлсийн судалгааг хийх;
  • Компанийн стратегийн чиглэлийг тодорхойлсон баримт бичиг боловсруулах, батлуулах;
  • Группын нэгтгэсэн дунд хугацааны бизнес төлөвлөгөөг боловсруулах,  баталгаажуулах чиг үүрэг;
  • Группын дунд хугацааны төлөвлөгөө, таамаглалыг гарган, нэгтгэх, үүнтэй холбоотойгоор холбогдох нэгж хэсгүүдэд заавар зөвлөмж өгөх, удирдан чиглүүлэх, нэгтгэн танилцуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
  • Төлөвлөгөө удирдлагад танилцуулах, үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;
  • Стратегийн санаачлагуудыг удирдан чиглүүлэх;
  • Шаардлагатай судалгаа, шинжилгээ чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх;
  • Төсөл хөтөлбөрийн зохион байгуулалт, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах;
  • Стратегийн санаачлагуудын удирдлагын багт танилцуулж, батлуулах, холбоотой нэгжид хүлээлгэн өгөх ажлуудыг удирдан зохион байгуулах;
  • Охин компаниудын засаглалын хүрээг бий болгож, үр дүнтэй байдлыг хангах. (гүйцэтгэлийг хянах, компанийн бодлоготой нийцүүлэх, эцэг компанийн стратегийн алсын хараатай нийцүүлэх);
  • Охин компанийн гүйцэтгэлийг тогтмол хянаж, өсөлтийн боломжууд, синергийг тодорхойлох, сайжруулах боломжуудыг тодорхойлох;
  • Бизнесийн портфолиог сайжруулахын тулд хөрөнгө оруулалт эсвэл төрөлжүүлэхийг зөвлөх;

Тавигдах шаардлага:

  • Төслийн болон бизнесийн удирдлага, маркетинг болон бизнес хөгжүүлэлтийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй /магистрын зэрэгтэй бол давуу тал/
  • Мэргэжлээрээ 2-5+ ажилласан туршлагатай, бизнес хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтүүдийг зах зээлд нэвтрүүлж байсан бол давуу тал
  • Ахисан түвшний англи хэлтэй
  • Стратегич болон аналитик сэтгэлгээтэй
  • Хөрөнгө оруулалттай холбоотой ажилд оролцож байсан туршлагатай.

 

БИДНИЙГ СОНГОХ ШАЛТГААН:

Мобиком Групп нь хамт олон, тэдний гэр бүлийн сайн сайхан болон оюунлаг сэтгэлгээний хөгжил дэвшлийг дэмжин ажиллахыг КОМПАНИЙН ЭРХЭМ ЗОРИЛГОДОО тусгасан байдаг. 

 

ДАВУУ ТАЛ: 

  • Уян хатан цагийн хуваарь
  • 7 хоногийн 1-2 өдөр зайнаас ажиллах боломж
  • Гэр бүлийн цалинтай чөлөө
  • Байгууллагын ЭМЧ болон СЭТГЭЛ ЗАСАЛЧ
  • Эх, Хүүхдийн өрөө
  • Спорт заал, Фитнесийн хөнгөлөлтийн эрх
  • Эрүүл мэндийн даатгал
  • Гэнэтийн ослын даатгал
  • Жил бүрийн Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо
  • Mentorship хөтөлбөр
  • Карьер хөгжлийн хөтөлбөр, Төрөл бүрийн мэргэжлийн сургалт
  • Ажилтнуудад зориулсан төрөл бүрийн Community, Club
  • Ажилтны бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт
  • Хуримтлал, хадгаламжийн сан
  • Ажилтны хөнгөлөлттэй зээл
  • Буцалтгүй тусламж, тэтгэмж
  • Өрсөлдөхүйц цалин + Бонус болон Инсентивийн цалингийн схем (гүйцэтгэлд суурилсан үндсэн цалингаа үржүүлэн авах урамшуулал) 

 

Өөрийн үнэт цагаа зориулан анкетаа ирүүлсэнд баярлалаа.  Манай компани зөвхөн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан гэж үзсэн, анкетын шатанд тэнцсэн ажил горилогчидтой эргэж холбогдох болно. 

Компанийн мэдээлэл
Дэлгэрэнгүй
Дэлхийн жишигт нийцсэн мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч Мобиком Корпорацид тавтай морилно уу.