Бид стратегийн сэтгэлгээтэй, хүчтэй аналитик болон санхүү удирдлагын мэдлэгтэй, нарийн комплекс мэдээллийг удирдлагын шийдвэрт ашиглагдахуйц ойлгомжтой зөвлөмж болгон хувиргаж чадах хүнийг хайж байна.
- Corporate strategy: Компанийн урт хугацааны алсын хараа, эрхэм зорилго, стратегийн замын зураглалыг боловсруулах үйл явцыг зохион байгуулах, хэрэгжилтийг хянах. Зах зээлийн чиг хандлага, технологийн өөрчлөлт, өрсөлдөөний орчныг шинжилж стратегийн чиглэлийг тодорхойлох.
- Strategic projects: Стратегийн төсөл, M&A, бизнесийн төрөлжилт зэрэг томоохон төслүүдийг удирдан хэрэгжүүлэх.
- Portfolia management: Охин компаниудын гүйцэтгэлийг тогтмол үнэлж, өсөлтийн боломж, синержи болон сайжруулах шаардлагатай хэсгийг тодорхойлох, мөн хөрөнгө оруулалтын багцыг оновчтой болгох санал (өргөжүүлэх, төрөлжүүлэх эсвэл салгах) гаргах.
Тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Санхүү, Менежмент, Стратеги, Маркетингийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх.
- Мэргэжлийн дүгнэлт гаргах, стратегийн сэтгэлгээ, онцгой үнэ цэн бүтээх чадвар шаардсан ажлийн байран дээр 3 болон түүнээс дээш ажилласан туршлагатай байх.
- Харилцаа холбоо, технологи, банк санхүү зэрэг салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
- Нэгдэл, худалдан авалт (M&A), бизнесийн багцын шинэчлэл, удирдлага, зах зээл өрсөлдөөний шинжилгээ зэрэг сэдвээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Стратегийн төлөвлөгөөг компанийн зорилго, эрхэм зорилготой уялдуулах бизнесийн мэдрэмжтэй.
- Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх. (Хятад болон Япон хэлтэй бол давуу тал болно.)
- Санхүүгийн удирдлагын мэдлэгтэй (санхүүгийн загвар босгох, санхүүгийн тайлан баланс дээр шинжилгээ хийх).
- Дата шинжилгээ хийх чадвартай.
- Шийдвэр гаргах, шүүмжлэлтэй сэтгэх болон асуудал шийдвэрлэх чадвар сайтай.
БИДНИЙГ СОНГОХ ШАЛТГААН:
Мобиком Групп нь хамт олон, тэдний гэр бүлийн сайн сайхан болон оюунлаг сэтгэлгээний хөгжил дэвшлийг дэмжин ажиллахыг КОМПАНИЙН ЭРХЭМ ЗОРИЛГОДОО тусгасан байдаг.
ДАВУУ ТАЛ:
- Уян хатан цагийн хуваарь
- 7 хоногийн 1-2 өдөр зайнаас ажиллах боломж
- Гэр бүлийн цалинтай чөлөө
- Байгууллагын ЭМЧ
- Эх, Хүүхдийн өрөө
- Спорт заал, Фитнесийн хөнгөлөлтийн эрх
- Эрүүл мэндийн даатгал
- Гэнэтийн ослын даатгал
- Жил бүрийн Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо
- Mentorship хөтөлбөр
- Карьер хөгжлийн хөтөлбөр, Төрөл бүрийн мэргэжлийн сургалт
- Ажилтнуудад зориулсан төрөл бүрийн Community, Club
- Ажилтны бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт
- Хуримтлал, хадгаламжийн сан
- Ажилтны хөнгөлөлттэй зээл
- Буцалтгүй тусламж, тэтгэмж
- Өрсөлдөхүйц цалин + Бонус болон Инсентивийн цалингийн схем (гүйцэтгэлд суурилсан үндсэн цалингаа үржүүлэн авах урамшуулал)
Өөрийн үнэт цагаа зориулан анкетаа ирүүлсэнд баярлалаа. Манай компани зөвхөн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан гэж үзсэн, анкетын шатанд тэнцсэн ажил горилогчидтой эргэж холбогдох болно.